Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ӨМНӨХ ҮГ
Хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, идэшний мөөг нь хүний биед амархан шингэдэг нүүрс ус, төрөл бүрийн витамин, амин хүчил, цардуул эрдэс давс, уураг ээрэг чухал хэрэгцээт бодис агуулдаг. Эдгээр бодис нь хүний биеийн хэвийн үйл ажиллагааг нөхцөлдүүлэгч гол хучин зүйл 6өгөөд эрүүл чийрэг байхын тулд манай орны байгаль цаг уур, хөдөлмөр эрхлэгчийн хэлбэртэй холбогдон нэг хүн жилд 125 кг жимс, жимсгэнэ, 280 кг-аас доошгүй хэмжээний төмс, хүнсний ногоо хэрэглэх физиологийн шаардлагатай болохыг тогтоосон байна. Гэтэл ийм хэмжээний жимс, төмс хүнсний ногоог энэ талын ажил эрхэлж байсан аж ахуйнууд хангана, жимс, жимсгэнийн зарим хэсгийг байгалиас түүнэ гэж үзвэл алдаатай хэрэг болно.
Иймээс манай орны иргэн бүр байгальтай, амьдралын эх болсон газартай харьцаж өөрийн хэрэгцээт төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийнхээ зохих хэсгийг өөрөө тариалж авах хэрэгтэй билээ. Ялангуяа манай орны хөдөлмөрчдийн нэлээд хэсэг нь хот суурин газар суурьшмал байдлаар амьдарч эзэмшиж байгаа газар нутгаа хайрлан хамгаалж зүй зохистой ашиглах, түүнийг амьдрал ахуйгаа тэтгэгч хүчин зүйлийн нэг болгох шаардлага улам өссөөр байна.
Энэ нь улс орон зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж байгаа өнөө үед хүн бүр биеэ дайчлан ажил хөдөлмөрт шамдан суралцаж, амьдралын арга ухааныг эзэмшин, өөрөө үйлдвэрлэгч болох, ингэснээр амьжиргааныхаа түвшинг өндөржүүлж, эрүүл мэндээ хамгаалах өргөн боломжоо ашиглаж сурахыг бэлхнээ харуулж байгаа хэрэг мөн
Энэхүү товхимолд төрөл бүрийн жимс, жимсгэнэ, төмс, хүнсний ногоо, мөөг тариалах арга технологи, боловсруулан ундаа, шимүүс, чанамал, нунжмаг, амтат дарс зэрэг олон нэр төрлийн үнэт бүтээгдэхүүн үйлдвэрлэх, төмс, хүнсний ногоо, мөөгийг зоорилох, давслах, дарах, хатаах зэргээр хадгалах, төрөл бүрийн жимс, жимсгэнээр гэрийн нөхцөлд олон төрлийн дарс хийх аргын тухай орууллаа Уг номын өмнөх хэвлэлүүдэд оруулаагүй жимс, жимсгэнэ, төмс хүнсний ногоог хэрэглэх, өөрөөр хэлбэл жимс, жимсгэнэ, төмс, хүнсний ногоогоор хоол хийх арга, жорууд тэдгээрийн эмчилгээний ач холбогдлын тухай шинээр нэмж бичив.
Энэ товхимлыг жимс, ногоочид, хувиараа аж ахуй эрхлэгчид, сонирхогчид оюутан, сурагч залуучуудад зориулав.
Хэрвээ уншигч түмэн уг номонд дурьдсан аргуудаар төмс, хүнсний ногоо, мөөг, жимс, жимсгэнэ тариалж, хурааж авсан ургацаа зөв боловсруулан хадгалж, зөв хэрэглэж сурвал арчаатай, хангалуун, эрүүл энх амьдрахад чинь “Ногоон хувьсгал” хөтөлбөрийн үр дүн тус болж байгааг мэдрэх болно.
Энэхүү товхимолд оруулсан арга технологийг хэрхэн ашиглаж байгаа болон бусад санал хүсэлтээ Улаанбаатар 46/496 хаягаар ирүүлэхийг хүсье.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats