Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Хүлэмж, хүлэмжинд ногоо тариалах
Хүлэмжийг хэлбэр хийцийн хувьд майхан, бас бөмбөгөр дээвэр бүхий босоо ханатай (1.5, 1.6 зураг), дугуй хэлбэртэй, барилгын хана, мөргөцөг ашиглаж хийсэн  (1.7 зураг) газар ухаж барьсан гэж ангилж болно. Эдгээр төрлийн аль нь ч манай орны нөхцөлд тохиромжтой бөгөөд хүлэмж нэг бүр өглөөнөөс орой хүртэл нар тусч байх бололцоотой, гэрэл дулаан нэвтэрч, харин дулаанаа бага алддаг байх шаардлагатай.


Нар сайн тусч байхын тулд хүлэмж нь ойр орчмын барилга, модны сүүдэрт орохооргүй, өөрөөр хэлбэл түүний гадаргууд нар аль болохоор их талбайд тусч байхаар байрлуулах нь чухал. Жилийн улирлын байдлаас хамаарч нарны тусгалын өнцөг байнга өөрчлөгдөж байдаг. Өвлийн нар хүлэмжийн зөвхөн нэг талд тусдаг бол зуны улиралд хүлэмжийн хананаас гадна дээвэр дээр удаан хугацаагаар дулаанаа өгдөг. Манай орны нөхцөлд нэмэлт дулаалгагүйгээр хүлэмжийг өвлийн улиралд ашиглах боломжгүй, харин 3-р сараас эхлэн төрөл бүрийн ногооны үрслэгээ бэлтгэхэд ашиглаж болох боловч дотор талын зай их, хана өндөртэй холбогдон шөнөдөө хүйтэн байх тул энэхүү номын 1.3 –д бичсэний дагуу шилэн дарлагыг үрслэгээнд ашиглах нь тохиромжтой. Хүлэмжийн уртын дагуу салхины урсгалыэ чиглэл байхаар байрлуулах хэрэгтэй байдаг.Хэрэв салхины урсгалын чиглэл урт ханаруу хандаж байвал хүлэмж дулаан алдах, салхинд хальсан бүтээлэг нь амархан урагддаг муу талтай. Хүлэмжийг аль болох хуурай, хэрэв нэмэлт дулаан өгөх бол эх үүсвэрийн байрлалтай ойр, газар доорхи хоолой хөлдөхөөргүй байлгах хэрэгтэй.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats