Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Нэрс
Манай оронд ургадаг хөх нэрс их хэмжээний марганц, С, В6 В2 витамин, каротин, пектин, чихэр, алим, сүүний хүчил агуулдаг.Түүний шүүсийг хоолойны ангинд хэрэглэнэ.(100 г жимсийг 50 мл буцалсан усанд хийж 300 мл болтол ширгээнэ).
Цэр ховхордоггүй мэнгэртэй болсон хүн 200 г нэрс, хоолны 1 халбага элсэн чихэр, мөн тийм хэмжээний шар тосыг хооронд нь хольж битүү саванд хийж таглаад буцалж байгаа усан дээр сүүний уураг лугаа адил байлган буцалгаад бүлээнээр нь хэрэглээд толгойгоо халаахгүй хэвтвэл өвчин амархан арилна.
Нэрсийг цагаан гүүний сүүнд хийж 15 хоног байлгаад уухад уушигны архаг өвчтэй хүнд тус дэм болдог ажээ.
Ходоодны хүчил багадах, үрэвсэх, суулгах, үед мөч өвдөх бөөр чулуужих, арьсны өвчний үед буцалсан 500 мл усанд цайны 4-5 халбага бяцалсан нэрс хийж 5 цаг дулаавтар газар тавьж хандлан 50 г-аар өдөрт 4-5 удаа хэрэглэнэ.
Чихрийн шижин өвчний шинж тэмдэг илрэх үед нэрс юмуу түүний хандыг өдөрт 50-100 мл-ээр өдөрт 3 удаа ууна. Ханд бэлтгэхдээ 200 мл буцалгасан усанд хоолны 1 халбага жимс юмуу хатаасан навч хийж 30 минут буцалгана.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats