Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Нохойн хошуу
Үр жимсний дотроос С витамин, аскорбины хүчлийг хамгийн ихээр агуулна. Мөн В , К, Р, провитамин, А витамин агуулсан органик хүчил, пектин, эрдэс ба аргаах бодис агуулна.Түүнийг 9-р сард улайж эхэлж байх үед нь хураан сүүдэр газар хатааж бүтэн жилийн турш хэрэглэж болно. Хандыг бэлтгэхдээ буцалгасан 200 мл бүлээн усанд хоолны 1 халбага нохойн хошуу хийж савныхаа тагийг тавьж 10-12 цаг байлгана.
С витамин ихтэй учир чийг бамын өвчин, ходоодны хүчил багадсан, өндөр настай болсноос тамир тэнхээ муутай болсон хүмүүс бэлтгэсэн хандыг зөгийн балтай хольж хэрэглэнэ.
Ханиад, нойр хулжих, цусны даралт ихсэх, элэг цөсний архаг өвчтэй, бөөр үе мөч өвчилсөн үед хандыг хоолны халбагаар ууна. Нохойн хошууг хаван хөөх, уушигны сүрьеэ өвчний үед зөгийн бал, чацарганын шүүстэй хольж уухын гадна халуун сүү, цөцгий хэрэглэвэл илүү ач тустай байдаг ажээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats