Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Төмс
С, B1, В2, В6, РР витамин, хялбар шингэцтэй уураг, карахмал, кали агуулдаг, 900 ккал хүртэл өндөр ислэгтэй хоолны аль ч төрөлд хольцоо болгон хэрэглэхэд хүний биед ихээхэн ач тустай ургамал юмаа.Толгой өвддөг хүн шинэхэн төмсний шүүсийг өдөрт 3 удаа 50 мл-ээр уух, түлэгдэх, хатги гарах, ууранд халж улайх үед түүхий төмсний нухшийг тавьж боох, доошоо цус алдах, хамраас цус гоожих үед түүний цэцгийг буцалгаж эмийн журмаар уух зэргээр хэрэглэнэ. Шүд өвдвөл төмс, цагаан гаа, зөгийн үүр, хөх давсыг ижил хэмжээгээр хольж буцалгаад зайлах буюу шүдээ угаавал өвчин намдана. Суудлын мэдрэлийн үрэвсэл, бамбай булчирхайн өвчтэй хүн өдөрт 500 г-аас доошгүй төмс, лууван, өргөст хэмх, улаан манжингийн шүүсийг хольж хэрэглэнэ. Чийг, салхинд цохиулсны улмаас бөөр, нуруугаар өвдвөл 4-5 томоохон төмсийг хальстай нь чанаад цаасанд ороож орой унтахдаа хуруундаа жин тавьж боовол маргааш нь бие хөнгөрч өвчин илааршина.
Хатгаа авбал түүний хальсыг чанаж уураар нь утах, тасралтгүй ханиадаг, амьсгаа давхцдаг хүн төмсийг хальстай нь чанаж болгосны дараа нухаж ямааны сүүнд хийж уудаг байна.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats