Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Химийн арга.
 Цууны хүчилд хийж хадгалах арга энд хамаарна. Жишээлбэл, хүнсний ногоо, ур жимсийг дарахад урьдчилан бэлтгэсэн 0.8-1.2 хувийн концентрацитай цууны хүчлийн уусмал ашиглана. Цууны хүчил нян устгах үйлчилгээ үзүүлнэ. Өөр олон янзын органик хүчлүүдийг энэ зорилгоор ашигладаг. Бензойн эсвэл сорбины хүчлийг хэрэглэхдээ даршлах зүйлийнхээ жингийн 0.1%-иас хэтрэхгүй байхаар бодож нэмнэ.
Амьдрал дээр жимс, жимсгэнэ, хүнсний ногоог үйлдвэрлэлийн аргаар нөөшлөн хадгалахад хүхэрлэг ангидрит, метабисульфат калий болон бусад химийн бодисуудыг гэрийн нөхцөлд хэрэглэх шаардлагагүй. Хадгалах арга ба жорыг гэрийн эзэгтэй бүр өөрийн сонирхол, сурснаараа сонгох нь мэдээж хэрэг. Гэхдээ лаазлан хадгалсан хүнсний бүтээгдэхүүнээс хордлого авахгүй, чанартай бүтээгдэхүүн байх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд бэлтгэх дэг горимыг бүрэн мэдэж сайтар эзэмшсэн байх шаардлагатай.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats