Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Ногоотой баялаг шөл
500 г мах, 400 г шинэ байцаа, 500 г төмс, 100 г шар лууван, 2-3 улаан лооль, цоохор маалинзны үндэс, бөөрөнхий сонгино 1-2, цөцгий 100 г, давс, 2-3 хар чинжүү, лаврын навч, яншуй юмуу ногоон гоньд.
Махаа сайтар буцалгаж болгоод махыг нь гаргаж шөлнийхөө нитгэлийг шүүж тунгалагжуулна. Байцааг дөрвөлжин хавтгай, төмсөө дөрвөлжин дүрсээр, шар лууван, цоохор маалинзны үндсийг дугуй хэлбэрээр, сонгиныг жижиглэж тус тус хэрчинэ. Шар лууван, цоохор маалинз, яншуй, сонгиныг өөхөнд шарна. Шарсан ногоо руугаа шөлөө хийж буцалган төмсөө хийнэ. Ингэж бүгдийг нэгтгэсний дараа 10-15 минут буцалгаад байцааг хийнэ. Төгсгөлд нь дугуйруулж хэрчсэн улаан лооль, хар чинжүү, лаврын навч, давсаа хийж 10 минут буцалгана Шөлөө аягалахдаа цөцгий, ногоо яншуй юмуу ногоон гоньд цацаж нэмнэ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats