Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Мөөгийг исгэж хадгалах
     Мөөгийг эсгэж дарахын тулд махлаг, залуу, хэт боловсроогүй хэсгийг сонгон авч ашиглах нь тохиромжтой. Хадгалахад өөр зүйлийн мөөгийг хооронд нь холихыг цээрлэх хэрэгтэй.
Шинэхэн түүсэн мөөгийг ойролцоо хэмжээгээр нь ялгаж, муудсан, хэт боловсорсон хэсгийг ялгахын хамт элс. шороо бусад зүйлээс салган цэвэрлэж малгай шилбэний хэсэгт хуваана. Томхон мөөгийг хэрчиж жижиглэх ба жижгийг бүтнээр нь авч хүйтэн усаар угаана.
     Паалантай саванд 3 литр ус, 10 гр нимбэгийн хүчил, 3 халбага хоолны давс хийгээд гал дээр тавьж буцлахаар нь цэвэрлэж бэлтгэсэн мөөгнөөсөө 3 кг-ийг хийж зөөлөн галаар бэлэн болтол чанана. Чанах үед хөвж гарч ирсэн хөөсийг хамж авах хэрэгтэй. Цаашид мөөг савны ёроолд суух бөгөөд энэ нь чаналт болсныг гэрчилнэ.
Чанасан мөөгийг шүүрээр шүүж аваад дээр нь хүйтэн ус хийх замаар угааж усыг гоожуулсний дараа 3-аас 10 литрийн багтаамжтай шил саванд хийгээд дээр нь холих шингэнээ бүлээн болсны дараа нэмж өгнө.
Холих шингэнийг бэлтгэхдээ паалантай саванд ус хийж дээр нь хоолны халбагаар 3 удаа давс, 1 удаа элсэн чихэр (1 литр усанд орох хэмжээ) нэмээд буцалтал халаана. Дараа нь 70 хэм хүртэл хөргөж дээр нь шинэхэн гашилсан сүүний ийлдэс нэг халбагыг нэмж өгнө. Ингээд шилэн саванд савлаж таглаад 3 хоног дулаан газар байлгасны эцэст хүйтэн байранд шилжүүлж хадгална. Нэг сарын дараа иссэн мөөгийг бэлэн байдлаар нь эсхүл төрөл бүрийн мөөгөн бүтээгдэхүүнтэй хоол хийхэд ашиглах боломжтой болдог.
     Исгэсэн мөөгийг удаан хугацаагаар хадгалахын тулд ариутгах шаардлагатай. Үүний тулд мөөгөө шүүрт хийж шингэнийг гоожуулаад хүйтэн усаар угаана. Ингээд шилэн саванд хийж, мөөг чанасан халуун шингэнийг нэмж өгнө. Буцалгах явцад шингэний гадаргууд үүссэн хөөсийг авах хэрэгтэй.
Шингэний хэмжээ багадвал буцалсан халуун ус нэмж өгнө. Шилэн савыг амсраас нь 1.5 см доош түвшинд дүүргэнэ. Ингэж дүүргэсэн шил савтай мөөгөн дээр ариутгаж бэлтгэсэн таг тавьж 50 хэмийн халуун устай саванд байрлуулж зөөлөн галаар усыг буцалгаж ариутгана. 0.5 литрийн шилтэйг 40 минут, 1 литрийн багтаамжтайг 50 минут ариутгана.
Ариутгалын дараа түргэн хугацаанд савныхаа тагийг таглагчаар таглаж битүүмжлээд агаарт хөргөнө.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats