Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Мөөг дарах
     Өмнөхийн нэгэн адил хэт боловсроогүй, залуу, махлаг мөөгийг сонгож авна. Шинэ түүсэн мөөгийг элс, шороо, навч бусад хольцоос цэвэрлэж ойролцоо хэмжээгээр нь ялгана. Ялгасан мөөгний гэмтсэн хэсэг, үндэсний доод хэсгийг тайрч хаяна. Том мөөгний малгай, шилбийг хэд хэд хуваах ба жижиг мөөгийг бүхлээр нь бэлтгэнэ.
     Ялгасан мөөгийг шүүрт хийж хувинтай хүйтэн усанд олон удаа булхуулах маягаар угааж усыг гоожуулна. Мөөгөө чанахдаа 200 мл (1 шилэн аяга) ус, 10 гр хоолны давс, 4 гр нимбэгийн хүчлийг паалантай саванд хийгээд буцалтал халаасны дараа бэлтгэсэн мөөгнөөсөө 1 кг-ийг нэмж өгөөд зөөлөн гал дээр болгоомжтой хутгаж бэлэн болтол чанана.
    Хэрэв мөөг их хэмжээтэй бол дээр дурьдсан харьцааг баримтлан шингэнийхээ хэмжээг өсгөж болно. Чанах үед мөөгнөөс шүүс ялгарч нийтдээ шингэнээр хучигдан хэмжээний хувьд багасна. Шингэний гадаргууд үүссэн хөөсийг ялган авч асгана.
    Мөөгнүүд савны ёроолд суунгуут чаналтыг дуусгаж шүүрээр шүүн шингэнийг гоожуулна. Урьдчилан бэлтгэсэн 0.5 литрийн багтаамжтай шилэн саванд 1 ширхэг лаврын навч, гашуун перецны үр 3 ширхэгтэй хамт мөөгөө савлаж дээр нь халуун бэлдмэлийг нэмнэ.
    Бэлдмэлийг мөөг чанасан шүүсэн дээр 100 мл ус, 1 халбага давс. 50 мл 5%-ийн цуу (хоёр бүтэн нэг халбага хагас) 2 гр нимбэгийн хүчил нэмээд паалантай саванд буцалтал халаана.
   Шилэн савны дээд амсраас 1.5 см доош түвшинд дүүргэж, ариутгаж бэлтгэсэн тагуудаар бүрхүүлэн 50 хэмийн халуун ус бүхий саванд байрлуулж савтай усыг зөөлөн буцалгах замаар ариутгана. 0.5 литрийн багтаамжтай савласан бол 20 минут, 1 литрийн шилтэйг 30 минут тус тус ариутгана.
Ариутгал хийгдсэний дараа түргэн хугацаанд бин битүү таглаж агаарт хөргөнө.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats