Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Мөөг хатаах
     Бүтнээр нь түүсэн, залуу, нягтавтар цагаан мөөг, тухайлбал монголчуудын талын цагаан хэмээн нэрлэдэг мөөгийг хатааж хадгалахад тохиромжтой. Түүсэн мөөгөн дотроос хатаахаар сонгож авсан мөөгийг элс шороо. навч ишнээс нь ялган цэвэрлээд дараа нь чийгтэй зөөлөн цаасаар арчина. Хатаах мөөгийг угааж огт болохгүй. Жижгэвтэр мөөгийг тэр хэвээр нь, махлагдуу том мөөгийг хуваагаад сараалжин тавиур дээр тавих юм уу, даавуун ба зэвэрдэггүй ган утсанд хэлхээд агаарт, галын ойр, хатаагуурт хатааж болно.
     Агаарт хатаахдаа байрныхаа салхи байнга үлээж байх сүүдэр газарт юм уу барилгын дээвэр дор зүүх, гэрийн ханын толгойд өлгөх зэргээр байрлуулна. Хамгийн гол нь агаарт хатааж байгаа мөөгийг нар үзэхгүй байранд байрлуулах хэрэгтэй байдаг. Хатсаны нь дараа даавуун уут, тагийг нь цоолсон шилэн саванд хадгалаад удаан ашиглаж болно.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats