Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Мөөг давслах
Сархиагт төрлийн мөөгийг давсалж хадгалахад тохиромжтой. Мөөгийг давслах халуун ба хүйтэн хоёр арга байдаг.
     Хүйтэн аргаар давслахдаа мөөгөө цэвэрлээд дараа нь хүйтэн усанд 2-3 хоног байлгана. Энэ хугацаанд түүний унаган шүүсийг зайлуулахын тулд усыг тогтмол солино. Энэхүү үйл ажиллагаа сэрүүн байранд хийгдэхгүй бол мөөг исдэг.
   Дараа нь мөөгөө паалантай сав юм уу модон торхонд хийх явцдаа хоолны цагаан давсыг халбагаар хутган цацна. (10 кг мөөгөнд 300-400 гр давс) Савыг дүүргэх явцдаа түүний ёроол дунд, дээд хэсэгт сармис, чинжүү, гоньд, үхрийн нүд, тонхуу, лаврын навч, бөөрөнхий перец, башир цэцэг гэх мэт амтлагч хийж өгнө. Харин сархиагт мөөгийг давслахдаа амтлагч хэрэглэхгүй.
   Саваа дүүргэсний дараа хүнсний ариун цэврийн зөөлөн цаас, дундуурхан дугуй модон таг тавьж чулуугаар дарна. Мөөг доош суухын хирээр саваа дүүртэл мөөг хийж давс цацна. Сав дүүрч, мөөг доош суухаа больсон үед түүнийгээ сэрүүн байранд тавьж хадгална. Ийм аргаар сархиагт мөөгийг давслахад 10-12 хоноод хэрэглэхэд бэлэн болно.
    Халуун аргаар давслахдаа мөөгөө цэвэрлэсний дараа шүүрэн саванд хийж хүйтэн усаар хэд хэдэн удаа булхуулан угаана. Чанах савандаа мөөгөө хийж дээр нь амтлагчдыгаа нэмээд давс цацаж зөөлөн гал дээр чанана. Ингэж давсалсан мөөгийг чанахад маш богино хугацаанд болох бөгөөд мөөгний нас, том бага, төрлөөс хамаарч чанах хугацаа янз бүр байна. Чанах үед өөр төрлийн мөөгийг хооронд нь хольж болохгүй. Тухайлбал улиасан ойд ургадаг салбантай хусандай мөөгийг хусны мөөгтэй харьцуулахад маш богино хугацаанд чанагдана.
Модон дотор ургадаг тосондоо хэмээн нэрлэгдэх шаргал өнгөтэй мөөгийг хусандай ба хусны мөөгтэй хольж чанахад тэрээр харлаж өнгө зүсээ алддаг. Мөөгийг чанахдаа том багаар нь ялгаж том мөөгийг арай илүү хугацаанд чанана. Чаналт бүрийн дараа усаа солино. Тус тусад нь чанасан мөөгөө том паалантай сав юм уу модон торхонд нийлүүлэн хийж хадгална. Мөөгийг чанах үед шингэний гадаргууд үүссэн хөөсийг ялган авч, мөөг савны ёроолд суунгуут чаналтыг зогсооно.
Мөөгийг халуун аргаар давслах, дарах үйл ажиллагаа хоорондоо адил төстэй боловч хадгалах нөхцөл нь өөр өөр байдаг.
     Та мөөгийг түүж ашиглах явцдаа тал хээрийн цагаан мөөгийг хатаах, модонд ургадаг мөөгийг их хэмжээгээр түүсэн бол хүйтэн аргаар давслах, бага шиг түүсэн бол дарж хадгалах нь зохимжтой. Нэгдүгээр бүлэгт зөвлөсөн аргаар тариалж хураасан эгэл хүрэн элэгт мөөгийг сүүлчийн хоёр аргаар хадгална.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats