Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Мөөгний зутан
     Тал хээрийн цагаан, хусандай, хус, хөвдний мөөгийг сайтар цэвэрлэн угааж, хутгаар хэрчиж жижиглээд бага зэрэг давсалсан ус (1 кг мөөгөнд 100 мл ус, цайны 1 халбага давс, нимбэгийн 2 г хүчил)-тай паалантай саванд хийж зөөлөн гал дээр 30 минут чанана. Чанах явцдаа хөөсийг нь тогтмол хамж, 100 мл ус нэмнэ.
    Чанасан мөөгөө шүүж аваад махны машинаар машиндаад нягтруулж шахна. Мөөг чанахад гарсан шөлийг шахахад гарсан шүүстэй холиод хэмжээг нь 2 дахин бага болтол буцалгана. Буцалгах явцдаа тогтмол хутгаж байна. Мөөгний өтгөрүүлсэн шүүс хэлбэрийн зутанг шилэн саванд савлана.
   Хавтгай ёроолтой буцлам устай саван дотор эгнүүлэн тавьж 30 минут болсны дараа бөглөж хөргөнө. Мөөгний зутанг хүйтэн байранд хадгална. Түүгээр хоол амтлах өтгөрүүлсэн шүүс (соус), ургамлын шөл, ялангуяа улаан манжинтай шөл хийхэд өргөн ашиглана.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats