Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Давсны шөлөнд байцаа дарах
     Бөөрөнхий байцааг цэвэрлэж бэлтгээд шилний амсраар орхуйц томоор хэрчиж хувинд хийнэ. Томоор хэрчигдсэн хэсгүүдийн дунд нь нарийн хэрчсэн байцаа, луувангийн холимгийг хавчуулж хувингаа дүүртэл үелүүлэн хийнэ. Дараа нь давсны шөлөө хийж 18-22°С температуртай байранд хоёр гурав хонуулна. Байцаад гашуун амт үнэр оруулахгүйн тулд хэд хэдэн удаа хатгаж хийг гаргах ёстой. Байцааг иссэний дараа халуун усаар ариутгаж цэвэрлэсэн шилэн саванд хийж хүчтэй дагшруулах ба үлдсэн давсны шөлөө хийж өгнө. Давсны шөлний хагасыг үлдээнэ. Шилэн савтай байцааг сэрүүвтэр 2-4°С тогтмол температуртай газар тавьж 12-14 хонуулна. Энэ хугацаанд давсны шөл байцаад шингэсний улмаас багасах учир үлдээсэн давсны шөлийг нэмнэ. Үүний дараа шилэн савыг бин битүү таглаж сэрүүн газар хадгална.
      1 литр усанд 80 гр давс, 60 гр элсэн чихэр холино.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats