Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Ногооны холимгийг нөөшлөх
     Шинэ хураалтын өргөст хэмх, улаан лооль, Болгар чинжүүг сайн угаана. Улаан лооль, чинжүүг 4 хэсэг болгон хэрчих ба чинжүүний үрийг авч хаяна. Өргөст хэмхийг 2 см орчим зузаантай бөөрөнхий хэрчинэ. Шилэн савны ёроолд сармисны хумснууд, гоньдны иш навч, үрлэн хар чинжүү дэвсээд дээр нь өргөст хэмх, улаан лооль, чинжүүгээ хийж өгнө. Тусгай саванд 200 мл халуун ус хийж, 20 гр давс, 100 мл 3%-ийн цуу нэмээд 3-5 минут буцалгана. Бэлтгэсэн даршлуураа ногооны холимогтой шилэн саванд хийнэ. Таглааг тавьж 75-80°С температурт 25-30 минутын турш ариутгана. Дараа нь таглагчаар бин битүү таглаж, сэрүүн газар байрлуулан хадгална.
Ногооны орц: өргөст хэмх 300 гр, улаан лооль 300 гр, Болгар чинжүү 300 гр, 3%-ийн 100 мл цуу, 200 мл ус, сармис, ногоон гоньд (укроп)-ыг өөрийн үзэмжээр хийнэ.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats