Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Байцааг давсалж хадгалах
     Байцааг урт нарийхан жижиглэж хэрчихээс гадна бөөрөнхийгөөр нь давсалж болно. Бөөрөнхий байцааг цэвэрхэн, өвчин хортонд идэгдээгүй сайн дотроос шилж авна. Давслахдаа голцуу дунд ба орой болцтой сортын байцааг сонгоно. Давслахын өмнө Байцаан гадар ногоон навч, хорчийж муудсан хэсгийг авч хаяна. Дараа нь давстай ус руу хийж Байцаан өт түүний авгалдайнаас цэвэрлэнэ. Ингээд байцааг хутгаар 2 хувааж нарийн хэрчээд шууд давслах ба гоймон шиг нарийн хэрчсэн лууван, лаврын навч болон үрлэн чинжүү хийгээд сайтар хольж хутгана. Цааш нь буцламгай халуун усаар угааж, утсан модон торхны ёроолд байцаан навч дэвсэж, хэрчсэн байцааг хийнэ. Агаарыг хөөх, байцаан шүүс гаргах үүднээс маш сайн нягтшуулна. Голд нь бага зэргийн хонхойлж бөөрөнхий байцааныхаа үе нугаламаас хийж өгч болно. Иймэрхүү байдлаар модон торхны амсрыг дүүргээд байцаан бүтэн навчнуудаар хучиж, марль тавиад модон хавхгаар таглаж сайн даруулна. Даруулга чулууг сайтар цэвэрлэж угаасан байх бөгөөд өөр зүйлээр дарах бол байцаан эсэх процессын явцад исэлддэггүй материалаар хийсэн зүйл сонгож авах шаардлагатай. Өөрөөр хэлбэл металл эдлэл, туухайгаар даруулж болохгүй.
     Хүнд зүйлээр дарсны улмаас байцаа доош сууж давстай шингэнээр хучигдах ба үүнийг исэлт явуулах зорилготой үлдээнэ. Эсэх процессын явцад байцаад байдаг чихэрлэгүүд исэж нүүрсхүчлийн хий үүсгэдэг. Байцаад эвгүй үнэр оруулдаг хийг гаргахын тулд 3 хоног тутамд цэвэр модон саваагаар ёроол хүртэл нь хатгаж өгч байна. Ингэхдээ байцаан бүтэн навч, үе нугалмыг гэмтээхээс болгоомжилно. Исэж эхлэх үед байцаад органик хүчлүүд үүсэж хөөсөрнө. Хөөсөнд исгэлэн байцааг муутгах үйлчилгээ үүсгэдэг бичил биетэн агуулагддаг учир хамж аваад асгах хэрэгтэй. Байцааг исэж дуусахаар агаарын 3-4°С тогтмол температуртай байранд оруулж тавина. Давслаг шингэн байцаан гадаргууд бүрхэж байх ёстой. Исэх процесс 18-22°С температурт хамгийн сайн явагдах бөгөөд 7-8 хоног үргэлжилдэг. Үүнээс нам температурт исэлтийн хугацаа сунжирдаг. Исэлт явагдаж дуусах үеэр байцаа цайвардуу хуван шар өнгө, аятайхан үнэртэй болох ба амт нь гашуун шинжгүй байна. Давслаг шингэн нь булингартай байх ёстой. Хэрвээ давслаг шөл шарлаж эхэлбэл энэ нь байцаа муудсаныг гэрчилнэ.
    10 кг байцаад 200 гр давс, 100 гр лууван, 5-6 лаврын навч, үрлэн чинжүү хийж бэлтгэнэ.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats