Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Өргөст хэмх давслах
     Өргөст хэмх давслах ажиллагаа нь үндсэндээ байцааг давслах зарчимтай адилхан. Энд давс, сүүний хүчил хадгалагч бодисын үүрэг гүйцэтгэх бөгөөд хортой бичил биетнүүд өсөж хөгжих боломжийг хааж ногоог муудахаас хамгаална. Өргөст хэмхийг давслахын өмнө том нь 12-24 см, дунд зэрэг нь 9-12 см, жижиг нь 7-9 см байхаар ангилна.
     Давслахаар авч байгаа шинэ ургацын өргөст хэмхүүд ижил хэмжээтэй, зөв хэлбэртэй, эрүүл, гүйцэд хөгжөөгүй үртэй бөгөөд ногоон өнгөтэй байх ёстой. Жижиг хэмжээтэй өргөст хэмхийг давсалбал илүү өндөр чанартай бүтээгдэхүүн өгдөг.
     Ялгалт хийсний дараа хүйтэн усаар сайтар угаана. Модон торхонд сармис, хавирган гэрт чинжүү, тонхуу, ногоон гоньд (укроп) болон бусад халуун ногоог өргөст хэмхтэй хамт хийх нь зүйтэй. Торхны ёроолд тэгш гадаргуутай, нягт, эгнээгээр, бэлтгэсэн өргөст хэмхийн тал хувийг хийж дахин халуун ногоо бусад хольцыг үелүүлж дээр нь үлдсэн өргөст хэмхээ байрлуулна. Эцэст нь мөн халуун ногоонуудаар үе хийж, цэвэр марлаар бүрхээд урьдчилан сайтар угааж ууранд ариутгасан дугуй модон хавхгаар таглана. Таглаан дээр сайн угааж цэвэрлэсэн чулуун тавих ба тэр нь нийт давсалсан өргөст хэмхийн жингийн 10-15%-иас хэтрэхээргүй хүндтэй байх ёстой, Дараа нь 8%-ийн давстай ус нэмээд 2-3 хоног эсгэх зорилгоор орхино. Хугацаа болмогц давстай усыг шаардлагатай түвшинд нэмж хийгээд 2-5°С температуртай хадгалах газар байршуулна.
    10 кг өргөст хэмхэнд 20 гр сармис, 200 гр тонхууны навч, 150 гр укроп, хавирган гэрт чинжүү, 8%-ийн давсны шөл авна.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats