Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Бичил бордоо.
Ургамалд бичил элементүүд дутагдахад өсөлт буурч ургацын чанар муудна. Бичил элементийн эх үүсвэр болсон элбэг бордоо үнс юм. Түүний найрлагад кали, кальци, магни, хүхэр, натри, фосфор, бор, молибдөн, магни зэрэг олон нарийн элемент агуулна. Шилмүүст модны үнс хамгийн их шүлтлэг чанартай бол аргалын үнс кали ихээр агуулна.
Ургамалд хүхэр дутагдвал навчны өнгө нь цайвартаж, кальци дутагдвал оройн хэсгийн нахиа, үндэс өгөрч хатна. Иймээс ургамал нэг бүрийн ургалтын эрчим, өнгө зүсийг тогтмол ажиглаж, шаардлагатай арга хэмжээг авч сурах нь чухал.
Малын өтөг бууцыг салхинд бага өртөх газар овоолж хадгалдаг бол тахианы сангас, эрдэс бордоог савлаж хуурай байранд тусгай тавиур дээр хурааж хадгална. Бордоог буруу хадгалбал тэрээр муудаж чанараа алдана. Модны навчийг намар цуглуулж овоолоод юм уу том модон авдарт хийж 2-3 жил байлгахад ялзарч хар өнгөтэй болсон үед нь бордоо болгон ашигладаг.
Жимс, жимсгэнэ, төмс хүнсний ногоо тариалах нэг гектар талбайд 50-60 тонн бууц тараан цацаад 25-30 см буюу түүнээс гүнд булагдахаар хөрсийг боловсруулах бөгөөд 2-3 жил тутам мөн ийм маягаар, жил бүр эрдэс бордоогоор нэмж бордох шаардлагатай. Харин нэмэлт бордоог 14-15 см гүнд булдаг. Бордоог аль болохоор тараах, хэрэв усанд уусах бол усалгаа хийх үедээ хамт бордож болно. Хувийн цэцэрлэг, жимс ногооныхоо талбайд бордоо сайн гэсэн нэрийн дор их хэмжээний бууц, эрдэс бордоог нэг дор хэрэглэвэл ургамал үхнэ. Азот дутагдсан хөрсөнд фосфор, кали, азотын бордоог хамтруулан хэрэглэнэ. Төмс хүнсний ногоо тариалах 100 м.кв талбайд 4.0-4.5 кг шүвтрийн шүү, 4-8 кг супөрфосфат, 3-4 кг калийн бордоо байхаар тооцно. Нийт бордооныхоо гуравны хоёрыг хөрс хагалах үед, үлдсэнийг ургалтын явцад усанд уусгаад хөнгөн шүршиж бордоно. Шүрших шингэн бэлтгэхдээ 10 л усанд 30-40 гр эрдэс бордоо уусгана. Ургалтын эхний үед 10 л усанд 10-15 гр азотын бордоогоор, үр жимс, булцуу суух үед 10 л усанд 15-20 гр азот, фосфор, калийн давс уусгасан уусмалаар бордоно.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats