Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Шар лууван
     Энэ тарималыг хураасны дараа 2-3 хоног сайн хатаагаад хайрцаг ба газарт асгасан элсэн хөрсөнд нарийн, бүдүүн үзүүрийг нь ээлжлэн үелүүлэн өрж элсээр далд ортол хучиж хадгална. Тэрээр нимгэн хальстай учир хальс нь амархан гэмтэж хадгалалт даах чадвар нь буурна. Иймээс шаврын өтгөвтөр зуурмагт шар луувангаа дүрж авсны дараа хатаагаад элслэхэд хадгалалт даалт нь өсдөг. Хэрэв луувангаа өрсөн үе нэг бүрийг элсээр сайн хучвал өрлөгийг 1-1.2 м өндөр болтол өрж болно. Хайрцагт элсэлсэн бол зооринд давхарлан өрж болно. Хадгалалтын хамгийн зохимжтой температур 0-1 хэм дулаан, 85-95 хувийн агаарын чийгшилтэй байлгах явдал байдаг. Зооринд байгаа луувангаас авч хэрэглэвэл үлдсэн хэсгийг заавал элсэнд булж байх хэрэгтэй.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats