Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Мөөг тариалах
     Мөөгний төрлүүдийн дотроос эгэл хүрэн элэгт мөөг (шампиньон) тусгайлан бэлтгэсэн хүлэмжид 3-4 удаагийн эргэлтээр жилд 1 м.кв талбайгаас 50-60 кг ургац өгөх боломжтой, тариалахад хамгийн хялбар нь юм. Мөөгний энэ төрлийг айл гэрийн цэцэрлэгийн нөхцөлд тариалахад гэрэл шаардагдахгүй, харин чийгтэй дулаан орчинд нэг эргэлтээр 10-12 кг/м.кв мөөг авч чадна. Иймээс түүний чийг дулааны нөхцөлийг хангах нь ихээхэн дадлага туршлага шаардана. Талбайд тарьсан хүнсний ногооны ургацын хэмжээ 3-6 кг/м.кв бол мөөг түүнээс 2-4 дахин их ургац өгдөг. Мөөг найрлагадаа нүүрс-ус, уураг, органик хүчлүүд, олон арван витамин, фосфор, кали агуулах бөгөөд хүнсний ач холбогдол, үнэт чанарын хувьд махан бүтээгдэхүүн. загасны махтай дүйж очно. (1.3-р хүснэгт)

1.3-р хүснэгт
Хүнсний зарим бүтээгдэхүүн болон мөөгний шинж чанарын үзүүлэлт
 Д/д    Бүтээгдэхүүний нэр
  100 гр бүтээгдэхүүнд байгаа бодис
 100 гр бүтээгдэхүүнийн илчлэг, калори
 уураг өөх тос
нүүрс-ус
 1  Хөх тарианы талх
 5.5  0.6  39.3  190.0
 2  Буудайн талх
 6.9  0.4  45.2  217.0
 3  Үхрийн дунд зэргийн мах
 16.0  4.3  0.5  105.0
 4  Шинэ төмс
 1.0  0.1  13.9  63.0
 5  Шинэ байцаа
 0.9  0.1  3.5  20.0
 6  Эгэл хүрэн элэгт мөөгний үртэс
 45.5  3.8  20.9  192.0
 7  Хатаасан цагаан мөөг
 33.0  13.6  26.3  224.2
 8  Халуун ногоотой дарсан цагаан мөөг
 31.5  3.5  29.6  116.7
 9  Цагаан мөөгний үртэс
 42.5  12.2  19.4  227.0
 10  Хатаасан хар мөөг
 33.5  4.8  30.3  175.7
 11  Давсалсан дөрдгөр сархиагт мөөг
 11.0  1.9  61.85  201.4
 12  Давсалсан сархиаг мөөг
 21.85  3.75  47.75  183.4
 *Андрест 6.В  Трибноө лукошка”-1978

     Эгэл хүрэн элэгт мөөгийг шарах, чанах, халуун ногоотой хольж дарах, хатаах замаар боловсруулж бүх төрлийн хоол хүнсэнд ашиглана. Давсалсан мөөгийг угаагаад төмс, цагаан будаатай хамт хуурахад шинэ мөөг адил болно.
     Эгэл хүрэн элэгт мөөгний ургах үржлийн онцлог нь түүний хөгжлийн үе шат бүхэнд тохирсон тусгай нөхцөл шаардана.
     Үржлийн эрхтэн буюу тарьцыг мөөг ургуулах дэвсгэр буюу хиймэл хөрс (компост)-нд суулгасны дараа ургаж гарч ирэх хүртэлх cap орчмын хугацаанд хиймэл хөрсийг услахгүй. Энэ үе шатанд хиймэл хөрсний гадаргууг хатахаас хамгаалж 80-95 хувийн чийглэгтэй байлгана. Ургуулах дэвсгэр рүү ус нэвтэрвэл тэрээр ялзарч мөөгний тарьц үхэхэд хүрнэ. Хиймэл хөрсөнд суулгацын тарьц өсөж бойжиход хамгийн тохиромжтой температур 25-27 хэм байх 6өгөөд 32 хэмээс дээш температурт үхдэг. Ургуулах дэвсгэр буюу хиймэл хөрснөөс ялгаран гарч байгаа нүүрсхүчлийн хий нь тарьцын өсөлтөд сайнаар нөлөөлнө. Ийм учраас түүнийг гадагш нь гаргах хэрэггүй.
     Тарьц хөрсөн дороос соёолж гарч ирэх үед хучлага хөрсөөр өнгөлж чийглэнэ. Цаашид боловсролтын бүхий л үе шатанд хучлага хөрсний чийглэгийг тогтмол барьж байх ёстой бөгөөд ингэснээр ургац боломжтой хамгийн их хэмжээндээ хүрнэ. Мөөгний бүтцийн 90 орчим хувийг ус эзэлдэг учраас ургалтын бүх шатанд ургуулж байгаа байр хөрсний чийглэг маш өндөр, тодорхой хэмжээтэй байна.
     Мөөг ургаж хэлбэрших үед агаарын чийгшлийг 80 хувиас доошгүй, хөрсөн дээрх температурыг 15-17°С хэмжээнд барих ёстой. Энэ үе шатанд байран доторх дулаан, чийглэгийн хэмжээг алдахгүйгээр нүүрсхүчлийн хийг байрнаас гаргах хэрэгтэй байдаг. Мөөг ургуулахад хүлэмж барих, ургуулах дэвсгэр буюу хиймэл хөрс бэлтгэх, хөрсөнд үр суулгах, ургуулах, арчлах гэсэн тодорхой ажлууд байдаг. Энэ тухай товч авч үзье.
Мөөг ургуулах хүлэмж нь тодорхой чийглэг, температурыг барих боломжтой, дотроо ургуулах дэвсгэр буюу хиймэл хөрстэй, битүү урт шуудуу байна. Гэрэл шаардахгүй учраас байшингийн ар тал, нар дусахгүй газарт хийвэл тохиромжтой. Жишээ болгож 3 м.кв талбай буюу 6 м урт, 0.5 м өргөн хүлэмжийг яаж хийх тухай энд оруулав. (1.2-р зураг)
     Газрын хөрсөө шуудууныхаа урт, өргөний дагуу доош нь 50-60 см ухна. Хажуу талын (7) дөрвөн хана, (9) ёроолыг бетоноор доторлоно. Ёроолыг доторлохдоо нүхтэй бетоноор ёроолын хөрснөөс дээш зурагт үзүүлсэн байдлаар тавина. Тэрхүү бетонон улыг доод талд агаар гүйх (8) яндан сувагтай холбоно. Уг байр маш дулаан байх шаардлагатай. Үүний тулд хажуу талын ханануудын гадна талыг хүлэр, сүрлээр, дотор талыг хөөсөнцөр материал юм уу банзаар доторлож дулаална. (2) дээврийн хэсгийг хөөсөнцрөөр доторлосон банзаар хийж ханатай нийлэх хэсгүүдэд резинэн (1), (6) чигжээс тавьж өгнө. Энэ нь хүлэмжийг битүү, дулаан байлгах нөхцөлийг бүрдүүлнэ.

     Хиймэл хөрсний дээрх агаарын чийглэгийг тогтмол барьж байхын тулд нийлэг даавуун материалаар хийсэн (5) уутан бүрхүүл татаад түүндээ байнга чийг өгөхөд тэрээр агаарт чийгээ дамжуулж тодорхой горимд байлгаж чадна. Хүлэмжид тавигдах өөр нэг шаардлага нь нэвт салхилуулахгүйгээр түүний доторх агаарыг цэвэршүүлэх асуудал байдаг. Хүлэмж доторх хучлага хөрс, дээвэр хоёрын хооронд татсан уутан бүрхүүл болон дээврийн завсарт орж ирсэн цэвэр агаар уутан бүрхүүлээр дамжин хиймэл хөрсөнд очно. Хөрснөөс дэгдсэн нүүрсхүчлийн хий мөн бүрхүүл уутны ханыг нэвтлэн гадагшилна. Цэвэр агаар хүлэмжийн бетонон ёроолын доогуур гаргасан нүхтэй холбосон яндан болон түүний хажуу хананд гаргасан (3) нүхээр дамжиж хүлэмжид орж байдаг.
Мөөгний тарьцыг ургуулах явцад ялгарах нүүрсхүчлийн хийг хадгалж байхын тулд хүлэмжийн дээд зэргийн бин битүү байлгах шаардлагатай. Үүний тулд 1.2-р зурагт үзүүлсний дагуу тагны дээд хэсэгт (1) резинэн жийрэг, (6) поролонон чигжээс хийж өгөх хэрэгтэй. Мөн агаар сэлгээний (3) нүх сүв, (10) яндан сувгийг хааж нээх хаалт гаргаж өгнө. Хүлэмжийн ёроолыг хийх жижиг батонон (9) хавтангууд хулгана зэрэг мэрэгч амьтдаас хамгаалах зорилгыг давхар агуулдаг.
     Мөөгийг ялаа шумуулаас хамгаалж агааржуулах нүхнүүдэд нарийн торон шүүр тавина. Ёроолд тавих хавтан заавал нүхтэй байх албагүй, харин хавтангуудыг хооронд нь шавж наасан цементийн зуурмагийг бэхжээгүй байх үед нь 1-1.5 см диаметртэй олон нүх гаргаж өгвөл зохино. Хэрэв дээвэр доторлох хөөсөн материал гарын дор байхгүй бол хуурай сүрлийг нийлэг хальсаар битүү ороогоод оргалит хавтангийн хооронд хийж өгч болно. Хүлэмжийн бетонон суурийн дээд талд сараалжилсан модон тор хийж өгвөл мөөг ургуулах хиймэл хөрсийг хүйтнээс хамгаалж түргэн хугацаанд боловсрох боломжтой болно.
     Ургуулах дэвсгэр хөрсийг бэлтгэх нь мөөг ургуулах ажлын хамгийн их хөдөлмөр шаардсан нарийн ажиллагаатай хэсэг байдаг. Бидний сонгосон 3 м.кв талбай бүхий хүлэмжид 0.6 м.куб ургуулах дэвсгэр хөрс болгохоор дэвссэн 6өгөөд энэхүү ургуулах хөрс болгохоор дэвссэн сүрэл ба бууцанд исэлт (ферментаци)-ийн процесс явагдахад дэндүү багадсан хэмжээ юм. Иймээс 1 м.кв талбайд 0.2 м.куб ургуулах хөрс оногдох юм хэмээн тооцож хүлэмжийн талбайг бололцооныхоо хирээр өсгөж болохыг анхаарах хэрэгтэй.
Мөөг тариалдаг гадаад орнуудын туршлагаас үзэхэд 100 кг сүрлийг 100 кг бууц сангас, 6 кг гипстэй хольж хийсэн ургуулах дэвсгэрээс 65 хэмийн дулаан ялгарч байдаг ажээ. Шилэн дарлагын дулааны ихэнх хэсэг нарны эрчим хүч байдаг бол мөөгний хүлэмжийн хувьд дэвсгэр хөрснөөс исэлтийн явцад ялгарах дулаан байдаг учраас уг хүлэмжийг заавал наранд ил хийх шаардлагагүй.   
     100 кг сүрэл оролцуулж бэлтгэсэн дэвсгэр хөрс 4 м.кв талбайг 20 см зузаан үеэр хучихад л хүрэлцдэг. Өөрийн хүлэмжид орох ургуулах хиймэл хөрсөнд орох материалын тооцоог дээр дурьдсан хэдэн тоон дээр үндэслэн тооцож гаргахыг танд зөвлөж байна.
     Ургуулах хөрсөө бэлтгэсний дараа түүнийг хүлэмжийнхээ шалан дээгүүр 20 см зузаан үеэр жигд тараан дэлгээд дараа нь түүнийгээ усална. Дутуу усалбал исэлт явахгүй, хэтэрхий их усалбал ургуулах хөрс нягтраад дороос агаар авч чадахгүйд хүрнэ. Иймээс хөрсөө хутгах явцдаа 1 кг бууцанд 1.5 л ус орохоор бодож усаа шүрших маягаар цацаж жигд норгоно. Хэрэв бууц анхнаасаа чийг ихтэй бол усны хэмжээг багасгаж болно. Сүрэл норж дэвтэхээрээ аяндаа доошоо сууж гадаргуу дээгүүр нь ус ялгарч байдаг. Дэвсгэр хөрс бэлтгэх жишээ авч үзье.
  1. 100 кг сүрлээ, бууц, сангасныхаа 30 хувийн хамт хүлэмжийн шалан дээгүүр асгана.
  2. Сүрлээ усаар шүршин сайтар норгож бүрэн дэвтээсний дараа бууцныхаа үлдсэн 70 хувийг 6 кг гипстэйгээ холиод, сүрэл дээгүүрээ жигд тараагаад шүршиж усална.
  3. Бэлтгэсэн ургуулах хөрсөө сайтар хутган хооронд нь хольж жигдрүүлнэ. Цаашид 4-5 хоног тутам хөрсөө хооронд нь хольж хутгасаар 30-35 хоноход дэвсгэр хөрс бэлэн болно. Хольж хутгах явцад хөрс хуурай байдалтай байвал тэр хэсгийг нь норгож өгнө.
Дэвсгэр хөрс бэлэн болсныг дараах шинж тэмдгээр тодорхойлно. Үүнд:
  • Аммиакийн үнэр алга болж оронд нь зөөлөвтөр аятайхан үнэр үүснэ.
  • Сүрэл нь ялгарч харагдах авч нэг хэвийн жигд цогцолбор бүтэцтэй болно.
  • Сүрэл зөөлөн, амархан салдаг хар хүрэн өнгөтэй болно.
  • Хөрсний дээрээс дарахад намалзах тэрчлэн гараар хатгахад үл мэдэг бамбалзана.
  • Чийглэгийн хэмжээ 60-68 хувь байна. Үүнийг гэрийн нөхцөлд тодорхойлж болно. Бага зэргийн ургуулах (хиймэл) хөрс авч жинлээд дараа нь түүнийгээ хатаасны дараа дахин жинг нь үзэж анхны жинд хувааж чийгшлийн хэмжээг олно. Мөн бэлэн болсон ургуулах хөрсийг гараар атгахад гарын алга чийгтэй болох, гэхдээ гарт наалдахгүй, гарын алга бараг будагдахгүй бол чийгшил хэвийн хэмжээнд байна гэж үзнэ.
Хэрвээ хөрс хэт наалдамтгай байвал чийг ихтэй байна гэж үзэж хүлэмжийн дээвэр (таг)-ийг авч хутгах замаар чийглэгийг 60-68 хувьд хүргэж болно. Эсхүл өмнөх жороор бэлтгэсэн дэвсгэр хөрсөндөө 30 кг хүртэл хуурай шохой нэмж сайтар хутгах хэрэгтэй. Хөрс хэтэрхий хуурай бол түүнийг шалан дээр байхад нь юм уу хайрцаглах үедээ усаар шүршиж чийглэнэ.
     Энд 100 кг улаан буудайн сүрэл, 100 кг сангас буюу малын бууц, 6 кг гипсээс бүтсэн энэ дэвсгэр хөрснөөс гадна олон янзын дэвсгэр хөрс байдаг боловч манай нөхцөлд бэлтгэхэд хамгийн дөхөмтэй нь энэ болно. Хөрс бэлэн болсон үед хүлэмжний тагийг сөхөхөд бүх гадаргуу нь өтөг бууцны мөөгний үүрээр бүрхэгдсэн байх явдал гарах бөгөөд энэ нь дэвсгэр хөрс сайн чанартай болсныг илэрхийлэх нэгэн шинж тэмдэг мөн.
    Түүнийгээ хурц наранд түр дэлгэн тавьж том үүрүүдийг түүж хаях буюу хүлэмжийн өндөр хэсэгт тусгайлан зоосон (4) хайрцагт шилжүүлэн хийж эгэл хүрэн элэгт мөөгнийхөө тарьцыг суулгана. Өтөг бууцны мөөгний үүр хурц наранд үхсэний улмаас дахин гарч ирдэггүй ажээ.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (3)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats