Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Физикийн арга
     Бүтээгдэхүүнийг сэрүүн, хүйтэн орчинд байлгаж хөргөх буюу хөлдөөж хадгалах арга юм. Энэ аргаар төмс, хүнсний ногоог хадгалж байна. Хот хөдөөгийн хувийн орон сууц, гэрт суудаг хүмүүс өөрийн барилга, гэрийн буурины доод талд гаргасан зооринд, эсхүл хөрсөндөө усгүй хуурай дэнж газар 3-3.5 метр гүнд төмс, хүнсний ногоог хадгалахаар зай гарган ухаж нүхний амсрыг хүн эгц дээрээс нь орж гарахаар хийж байна. Физикийн аргаар хөргөх үйлчилгээг +3-0°С-д хөлдөөлтийг -10°С хүртэлх хүйтний нөлөөн дор явуулна. Энэ аргад бүтээгдэхүүнийг халаах юм уу буцалгасны дараа хадгалах арга мөн багтана. Халаах ба буцалгах үйлчлэл нь  бүтээгдэхүүнийг 30-40 минутын турш 60-65°С-д   халаах,   эсхүл  2-3  минутад   85-98°С  халуун   орчинд байлгаж боловсруулахыг хэлнэ.
      Гэрийн нөхцөлд хадгалахдаа бүтээгдэхүүнээ заавал ариутгана. Өөрөөр хэлбэл савласан бүтээгдэхүүнийг 30-40 минутын турш 100°С-д юм уу түүнээс дээш (115-130°С) халуун орчинд байлгахад ариутгагдана. Ариутгал хийхийн өмнө бүтээгдэхүүнээ хадгалах савандаа хийж бин битүү тагладаг.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats