Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Гүзээлзгэнийн нунжмаг
    Гүзээлзгэнийн нунжмагийн боловсорсон, сайхан өнгөтэй жимс авна. Угааж цэвэрлээд усыг гоожуулж, цоморлигийн навч, шилбэ тэрчлэн муудсан гэмтсэн жимсийг авч хаяна.
     Паалантай сав авч цэвэрлэсэн гүзээлзгэнээсээ 1 кг-ийг хийгээд 0.5 кг элсэн чихэр цацаж 16 цаг байлгасны дараа үлдсэн 0.5 кг элсэн чихрийг нэмээд хүчтэй гал дээр байнга хутгаж бэлэн болтол чанана. Илүү сайн чанарын нунжмаг бэлтгэхийг хүсвэл 1 кг гүзээлзгэнэд 1.2 кг элсэн чихэр авна.
    Чанах үедээ түлэгдэхээс болгоомжлох хэрэгтэй. Өчүүхэн хэмжээний түлэгдэлт нь гаднах байдал, амтыг эрс муутгадаг. Бэлэн болсон нунжмагийг халуунаар нь бэлтгэсэн шилэн саванд хийж журмын дагуу таглана.
Нөгөө аргаар нь ариутгахад илүү хадгалагддаг байна. Гэхдээ эхлээд 70°С хэмийн устай саванд хийж 95°С хэмийн халуунаар 0.5 л-15 минут, 1.0-25 минутаар тус тус ариутгана. Бусад арга ажиллагаа нь ижилхэн. Хөргөхдөө доош харуулахгүй.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats