Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Үхрийн нүд (хар улаагана)-ний нунжмаг
     Цэвэрлэх, ялгах ажиллагаа гүзээлзгэнийнхтэй адил бөгөөд мөн гүйцэд боловсорсон жимс авна.
Чанахын өмнө 1 кг улааганыг паалантай төмпөн, саванд хийж зөөлөн дарж бяцлах ба дээрээс нь 500 мл ус, 70 гр элсэн чихэр нэмээд зөөлөн гал дээр 15 минут чанана. Үүний дараа 8 цаг орхиж, дахин 800 гр элсэн чихэр цацаад зөөлөн галаар бэлэн болтол чанана.
     Халуун нунжмагийг хуурай, халаасан шил саванд хэмжиж хийгээд таглагчаар нягт таглаж, доош харуулахгүйгээр агаарт хөргөнө. Энэ жороор улаан улаагана эсхүл хар, улаан улааганын холимог нунжмаг мөн бэлтгэж болно.
     Манай орны хот, хөдөө, үхрийн нүдний нунжмаг бэлтгэхдээ шинэхэн түүсэн үхрийн нүдээ махны машинаар машиндан жижиглэн улмаар 1 кг тутамд 0.8 кг элсэн чихэр хольж бүрэн хайлж гүйцтэл нь модон халбагаар хутгана. Жимс хутгах болон хадгалах сав паалантай байх нь ихээхэн тохиромжтой байдаг.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats