Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Чацарганын шүүстэй хольсон луувангийн нунжмаг
     Энэ нь хүүхэд, настайчуудад хэрэглэвэл тэжээллэг чанар сайтай нунжмаг бөгөөд луувангийн зоргодос 70%, чацарганын хальстай нь нунтагласан шүүс 18%, алимын нухаш 12% орох бөгөөд 1 кг холимог тутамд 1кг элсэн чихэр хольж хутгана. Луувангийн зоргодос бэлтгэхдээ эхлээд урж, гаргаж авсан зоргодосоос 10 минутын турш халуун (60-70°С) усанд байлгаад дараа нь 60 хувийн концентрацийн уусмалд 20-30 минут зөөлөн гал дээр чанаад улмаар алимын нухшаа хольж хутгасны дараа нийт эзлэхүүний гуравны нэг хүртэл чанадаг. Түүнийгээ шилэн саванд савлаж таглаад, ариутган хадгална.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats