Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Аньсны нунжмаг
Аньсаар бэлтгэхдээ өнгө сайтай, бүрэн боловсорсон жимс авч ашиглана. Гүйцэд боловсроогүй жимс нунжмаганд гашуун амт оруулдаг.

I жор:
Цэвэрлэж бэлтгэх ажил бусад жимсний адил, 500 мл устай, паалантай саванд 1 кг цэвэрлэж ялгасан аньс хийж, 700 гр элсэн чихэр цацаад халаах ба зөөлөн гал дээр байнга хутгаж буцалгана. Тэгээд анхныхаа хэмжээнээс гуравны нэгээр багастал ширгээхэд үлдсэн 800 гр элсэн чихрийг нэмж цацаад тогтмол хутгаж бэлэн болтол чанана.
Савлах, таглах болон хөргөх ажиллагаа өмнөхүүдтэй адил. 1 кг аньсанд 1.5 кг элсэн чихэр ба 500 мл ус зарцуулан бэлтгэнэ.

II жор:
Аньсаа цэвэрлэх ажиллагаа мөн адил. Исгэлэн алим авч хальс, яснаас цэвэрлээд хэлтрэнцэрүүд болгон хэрчинэ. 500 мл ус бүхий паалантай саванд 400 гр алимын хэлтрэнцэр хийж 7 минут чанаад шигшүүр дээр гаргаж үрнэ. Үрсэн алимаа чанасан устай нь савандаа үлдээж дээрээс нь 0.6 кг анис, 1.5 кг элсэн чихэр нэмж хийгээд халааж байнга хутгаж бэлэн болтол чанана.
Савлах ажиллагаа өмнөхтэй адил.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats