Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Гүзээлзгэний чанамал
     Шинэхэн түүсэн гүзээлзгэнийг хэмжээгээр нь ялгаж, гэмтсэн, гүйцэд боловсроогүй эсхүл хэт боловсорсон жимсийг түүж хаяна. Ялгасан жимсээ шүүрт хийж, хувинтай усанд 3 удаа булхуулан угааж гоожуулна. Цоморлигийн навчнаас салгаад паалантай сав эсхүл төмпөнд хийгээд дээрээс нь халуун чихрийн шүүс (1 кг элсэн чихэр 300 мл усаар бэлтгэсэн) нэмж 4 цагийн турш дарсны дараа зөөлөн галаар 3 удаа чанана. Эхний чаналт 30 минут үргэлжилнэ. Хоёр цагийн дараа дахин 30 минут чанаж хоёр цаг байлгаад гурав дахь чаналтаар бэлэн болгоно.
Болсон чанамлыг халуунаар нь халаасан хуурай шилэн саванд хэмжиж хийгээд таглагчаар таглаж агаарт хөргөнө.
Өөр нэг арга бол болсон чанамлыг мөн халуунаар нь халаасан хуурай шилэн саванд хийж, бэлтгэсэн хуурай тагаар сулхан таглаад 70 хэмийн халуун устай хоолны саван дотор тавьж 90 хэмийн температурт ариутгана. Ингэхдээ 0.5 литрийн багтаамжтай шил саванд хийгдсэн бол 10 минут, 1 литрийнх бол 14 минут ариутгах ёстой. Ариутгах устай савны усны хэмжээ нь жимстэй шилний амсраас 3 см доош байх хэрэгтэй бөгөөд тагийг нь тавина. Ийм байдлаар мөн ариутгаж болно.
     Гүзээлзгэнэ, ер нь шүүслэг жимсээр чанамал хийхэд ганц удаагийн чаналтаар мөн бэлтгэж болдог. Үүний тулд цэвэрлэсэн гүзээлзгэнэд элсэн чихэр цацаж 3-4 цаг байлгана. Энэ хугацаанд гүзээлзгэнийн шүүс нилээд ялгарах ба дараа нь зөөлөн гал дээр чанаж болгоно.
     Цэвэрлэсэн 1 кг гүзээлзгэнэд 1.2 кг элсэн чихэр, 300 мл ус зарцуулан чанамал гаргана.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats