Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Цангисны чанамал
     Боловсорсон жимс байх шаардлагатай. Цангисыг угааж, мөчрөнцөр, гүйцэд боловсроогүй, гэмтсэн хэсгүүдийг авч хаян ялгалт хийнэ.
     Паалантай төмпөн, саванд 375 мл ус хийж 1.2 кг элсэн чихэр нэмээд байнгын хутгалттайгаар буцалтал халаана. Бэлэн болсон чихэрлэг шүүсэнд цэвэрлэж ялгасан 1 кг цангис хийж нэг удаагийн чаналтаар болгоно. Чанаж дуусахын өмнөхөн 500 гр элсэн чихэр нэмээд бэлэн болтол буцалгана.
     Чанамалын амтыг сайжруулахын тулд цэвэрлэж хэрчээд уур ба буцалсан усанд богино хугацаанд дүрж ариутгасан 200 гр алим, мөн цэвэрлэж 2 минут чанасан 500 гр хушга хольж болно.
     Бэлэн болсон чанамлыг халаасан хуурай шилэнд хэмжиж хийгээд таглагчаар таглан агаарт хөргөнө. Лаазалсан чанамлыг хөргөхдөө тагаар нь доош харуулахгүй.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats