Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Жүрж, нимбэгийн хальсаар өтгөрүүлсэн чихэрлэг холимог бэлтгэх
     Нимбэгийн хальсны гашуун амтыг арилгахын тулд чанахын өмнө хүйтэн усанд норгож гурав хонуулах ба өдөрт 2 удаа усыг нь солих хэрэгтэй. Дараа нь 10 минут буцалсан усанд чанаж, зөөлөрсөн эвэрдэс (хальс)-үүдийг өндөр концентрацитай чихэрлэг шүүсэнд (1 кг хальсанд 1.2 кг элсэн чихэр ба 250 мл ус) чанана. Үүнийг гурван үе шатаар хийнэ. Эхний хоёр удаад арав, арван минут чанаад, арав, арван цаг чихэрлэг шүүсний хамт хөргөнө. Гурав дахь чаналтын дараа эвэрдэсүүдийг шигшүүр дээр асгаж эсвэл шүүрээр шүүж шүүсийг бүрэн гоожуулна. Эцэст нь шигшүүр дээр нэг эгнээ тарааж хатаагч шүүгээнд (цахилгаан зуух) хийгээд элсэн чихрийн жижиг талстуудаар хучсан эвэрдэсүүд (бүрхүүл хальс маань) болтол нь хатаана. Хатаасан чихэрлэг холимгийг хуурай шилэн саванд хийж битүү таглана
     Үлдсэн амтат шүүсийг дахин өтгөрүүлсэн чихэрлэг холимог чанахад эсвэл өөр төрлийн амттан хийхэд ашиглаж болно.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats